Articles

Точиги мужийн Насу Шиобара хотын танилцуулга

Фронтиер Жапан компани нь Насу Шиобарад 7000м2 хэмжээтэй амралтын газар худалдаж авсныг дуулгахад таатай байна. Уг амралтын газар нь аялал жуулчлал, халуун рашаанаар алдартай бөгөөд цанаар гулгах, загасчлах, ууланд авирах зэрэг үйл ажиллагаа явуулж болно.  

Дараах бичлэгээс бидний авсан зочид буудлын танилцуулагыг үзнэ үү.
http://machi-log.jp/spot/?spot=44490
 
Энэхүү зочид буудал нь Токиогийн баруун хойд хэсэгт орших ба Шинкансен хурдны галт тэргээр 70 гаруй минут явж хүрдэг төдийгүй тэнд ойролцоогоор 200-аад зочид буудал байдаг.
 
Бидний авсан зочид буудал нь бүс нутгийн томоохон газруудын нэг бөгөөд хүлээлгийн өрөө болон тагтнаас нь байгалийн үзэсгэлэнт сайханыг харж болно.
 
IMG 2701
 
Фронтиер компанийн захирал Маса Игата "Насу Шиобара" хотын дарга Кимижиматай уулзаж зочид буудлын менежмент болон хотыг хэрхэн хөгжүүлэх талаар үзэл бодлоо солилцсон байна.
 
KimijimaHiroshi
 
Тухайн хот болон Монгол улс нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ адил төстэй. Энэхүү муж нь Японы хамгийн том цэвэр сүүн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Хоккайдогийн дараа орж байна.
 
Нэмж хэлэхэд, Насу Шиобара дахь оршин суугчидын өвөг дээдэс нь эрт дээр үеээс Японы өнцөг булан бүрээс нүүдэллэн суурьшсан бөгөөд Монголчууд шиг найрсаг хүмүүс юм. Иймд Насу нь ирээдүйд Монголтой хамтран ажиллах өргөн боломж байгааг бид олж мэдлээ.
 
Насу Шиобара нь Монголтой хамтран аялал жуулчлал, хөдөө аж ахуй болон бусад салбаруудтай хамтран ажиллахад нь манай компани дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо.