Print

Урилга: Инвест Монголиа Токио чуулган

Эрхэм хүндэт танаа,

2018 оны 11-р сарын 19-нд зохион байгуулагдах Инвест Монголиа Токио хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтанд оролцохыг урьж байна.

Монголын улс төр, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд

Монгол улсын Засгийн газар 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17,500 ам.доллар болгож эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх бодлого баримтлах болно гэдгээ зарлав. Одоогоор нэг хүнд ногдох ДНБ 3800 ам.доллартай тэнцэж байна. Түүнчлэн 2030 онд Монголын хүн ам одоогийн түвшнээс ойролцоогоор 20%-иар нэмэгдэж 3.5 сая болох төлөвтэй байна. Улмаар ДНБ нь өнөөгийн түвшин болох 10 тэрбум ам.доллараас 6 дахин их буюу 60 тэрбум ам.доллар хүртэл өсөх болно.

Энэ нь дэлхийн хэмжээнд урьд хожид байгаагүй хурдацтай өсөлтийн жишээ болох тул ийм түвшний өндөр эдийн засгийн өсөлт бий болох боломжтой юу? Ийм зэргийн өндөр өсөлт үзүүлнэ гэвэл ямар салбар илүү ирээдүйтэй вэ? 

Бид энэхүү чуулга уулзалтад Монголын Засгийн газрын албан тушаалтнууд, бизнесийн байгууллагын захирлууд, олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудыг урьж оролцуулан, Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломж зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Үүнээс гадна тус чуулга уулзалттай зэрэгцэн “Бизнесийн уулзалт”, мөн Нэтворкин дринк зохион байгуулагдах бөгөөд та бүхнийг тус арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж байна.

Хурлын урилгыг энд дарж үзнэ үү. 

Фронтиер жапан болон Фронтиер ҮЦК (http://www.frontier.mn/)

Холбоо барих: Инвест Монголиа Токио

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. Утас: (+976) 7575-5161